Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УМЭҮГ-ын мэдээгээр 2017 оны хоёрдугаар улиралд 11 аймгийн 31 сумын 46 голомтонд 129 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилсөн нь өмнөх 5 жилийн дундаж (159.2)-тай харьцуулбал 19.6%-р буурсан байна.
Өвчлөлийн тархалтын хувьд өмнөх жил (2016 оны хоёрдугаар улиралд 12 аймгийн 41 сум)- үүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. (Хүснэгт 1.)
2017 оны хоёрдугаар улиралд таван хошуу мал, нохой, үнэг, чоно, буга галзуугаар өвчилсөнөөс үхэр 33.6% (43), тэмээ 2.3% (3), адуу 0.8% (1), бог мал 36.7% (47), нохой 2.3% (3), үнэг 2.3% (3), чоно 1.6% (2), буга 0.8% (1) тус тус өвчилсөн байна.
Хүснэгт 1. Мал, амьтны өвчлөлийн байдал (2017 он ЗГХА-МЭҮГ-ын мэдээгээр)
| Аймгийн нэр | Сумын тоо | Голомтын тоо* | Бүгд мал амьтан | |
| 1 | Архангай | 5 | 14 | 89 |
| 2 | Баян-Өлгий | 1 | 1 | 1 |
| 3 | Булган | 4 | 5 | 11 |
| 4 | Говь-Алтай | 2 | 3 | 3 |
| 5 | Дорнод | 1 | 1 | 2 |
| 6 | Дундговь | 1 | 1 | 1 |
| 7 | Өмнөговь | 3 | 3 | 3 |
| 8 | Өвөрхангай | 5 | 9 | 9 |
| 9 | Ховд | 5 | 5 | 5 |
| 10 | Хөвсгөл | 1 | 1 | 2 |
| 11 | Хэнтий | 3 | 3 | 3 |
| ДҮН | 31 | 46 | 129 |
*- тохиолдол бүртгэгдсэн цэгт газар
Tag Галзуу




