Цаг үеийн
Ахмадуудаа хүлээн авлаа
1213

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 10-р сарын 02-нд “Ахмадын баяр” зохион байгууллаа. Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд ЗӨСҮТ болон Зоонозын өвчин судлалын салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд хүрэлцэн ирж, залуу хойч үедээ сургаал айлдаж, хүн амынхаа эрүүл энхийн манаанд хүчин зүтгэхдээ өөрийн биеэр туулсан туршлагаасаа хуваалцсан нь залуу үе бидэнд ахмадуудтайгаа танилцах ховорхон сайхан боломж олдлоо.
Ахмадын баяраар тус салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, зоонозын өвчин судлалд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлж байгууллагын захирал асан П.Бямбаа, амьтан судлагч Ж.Дэмбэрэл, Г.Дашзэвэг, лаборант Д.Гончиг нарыг “Байгууллагын хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Мөн ахмадын зөвлөлийн “Ахмадын нэрэмжит шагнал”-аар АХБҮТасгийн эрхлэгч Б. Хажидмаа шагнуулав. Ахмадууд залуу эмч Г.Ганзориг, Х.Ариунболд, нягтлан бодогч Э.Түвшинтулга нарт ажлын амжилт хүсч дурсамж гардууллаа.
Эрхэм хүндэт ахмадууддаа эрүүл энх, урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөе.

Нийтлэсэн огноо: 2017.10.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter