ЗӨСТ
Өмнөговь аймгийн ЗӨСТ “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
803

Өмнөговь аймгийн ЗӨСТ “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-өөр дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх санамжийн эх боловсруулан, Улаанбаатар хотын “Тоонот” принт компаниар нийт 2000 ширхэг санамж хуудас хэвлүүлэн гаргаж, ард иргэдэд тараав.
  • Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон нийтийн газруудад байрлуулан иргэдийг мэдээ, мэдээллээр хангаж ажиллалаа.
  • Ханхонгор, Мандал-Овоо, Цогт-Овоо, Баяндалай, Сэврэй сумдын онцгой комиссын гишүүд нийт 95 хүнд сургалт хийв.
  • Цогт-Овоо сумын 300 малчин иргэдэд “Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр 2 цагийн сургалт хийж, санамж хуудас тараав.
  • Орон нутгийн телевизээр “Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх” инфографикийг нийт 5 удаагийн давтамжтайгаар явуулав.
  • Байгууллагын цахим хуудсанд “Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх” зөвлөмж, санамж, мэдээлэл зэргийг байрлуулан ард иргэдийг мэдээ, мэдээллээр хангав.
  • Сумдын эрүүл мэндийн төвүүдэд “Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх” санамж хуудас хувиарлан өгч малчдад тараав.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.10.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter