ЗӨСТ
Увс аймгийн ЗӨСТ “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
885

Увс аймгийн ЗӨСТ-өөс “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн бүх 8-р ангийн нийт 500 гаруй сурагчдад “Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх” нь сэдвээр сургалт хийлээ. Сургалтын үеэр 350 ширхэг санамж хуудсыг тараалаа. Мөн дээрх сэдвийн хүрээнээс гадна тарваган тахал, боом, хачигт халдвар, өвчнүүдээр сурагчдад товч мэдээлэл хүргэлээ. 2017 оны 10-р сарын 10-ны өдөр ахмад ажилтан Ч.Дашдаваагийн “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төслийн хүрээнд хамтран 2-р сургуулийн 2-8-р ангийн нийт 33 бүлгийн 900 гаруй сурагчдад зоонозын өвчнүүдийн талаар сургалт хийлээ.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter