ЗӨСТ
Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгууллаа
1403

Архангай аймгийн ЗӨСТ-ийн түүхт 50 жилийн ойгоор Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийн ивээл дор “Зоонозын халдварт өвчний шинжилгээ, судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
Хуралд аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, НБХ-ийн дарга Б.Буяннэмэх, мэргэжилтэн Б.Гэрэлчимэг, ЭМГ-ын орлогч дарга Г.Мандах, ЗӨСТ-ийн дарга Б.Эрдэнэчимэг, ЗӨСҮТ-ийн захирал анагаах ухааны доктор Н.Цогбадрах, анагаах ухааны доктор, профессор З.Адъяасүрэн, анагаах ухааны доктор, профессор Ж.Мягмар, биологийн ухааны доктор Д.Цэрэнноров, анагаах ухааны доктор А.Эрдэнэбат, Архангай аймгийн ОБГ, ЭМГ, НЭ, УЦУОШГ, ЗӨСҮТ, Баян-Өлгий, Багануур, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв, Нийслэл, Хөвсгөл, Хэнтий аймгуудын ЗӨСТ-үүдийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Ойн арга хэмжээний хүрээнд ЗӨСҮТ, нийслэл орон нутаг дахь ЗӨСТ хамтран ажилладаг байгууллагуудынхаа эмч, судлаачдад “Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал”-д илтгэл ирүүлэх удирдамж, урилгаа хүргүүлж, өнөөдрийн энэ хуралд Архангай аймгийн ОБГ, ЭМГ, УЦУОШГ, НЭ, ЗӨСТ, ЗӨСҮТ, Баян-Өлгий, Багануур, Баянхонгор, Өмнөговь, Увс, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн эмч мэргэжилтнүүд нийт 20 илтгэл бичиж ирүүлсний 10 илтгэлийг хэлэлцүүллээ.
Бид аймгийнхаа эмч, мэргэжилтнүүдийн үндэсний болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хуралд оролцож, хэлэлцүүлж байсан өмнөх илтгэлүүд болон манай ойд зориулан ирүүлсэн 80 гаруй судлаачийн 41 илтгэлийг багтаасан “Зоонозын халдварт өвчний судалгаа, шинжилгээ” илтгэлийн эмхтгэл номыг бэлтгэн гаргаж, оюуны үнэт бүтээл болгож баринтаглалаа.
Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн “Шилдэг” илтгэлээр Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн биологич В.Баярдалай нарын “Хөвсгөл аймгийн нутагт бүртгэгдсэн галзуу өвчний эрсдлийн үнэлгээ”, Нэгдүгээр байрыг Архангайн аймгийн ЗӨСТ-ийн эмч Б.Гэрэлмаа нарын “Архангай аймагт бүртгэгдсэн хачигт риккетсиоз өвчний тархвар судлал, эмнэл зүй, оношилгоо”, Хоёрдугаар байрыг Р.Гандиймаа нарын ”Үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн халдварын сэргийлэлт хяналтын орчны нөлөө”, Гуравдугаар байрыг ЗӨСҮТ-ийн ЛЛТ-ийн эрхлэгч Н.Цэрэнбүжид нарын “Өмнөговь аймгийн тарваган тахлын голомтоос илрүүлсэн бүүргэнд хийсэн молекул биологийн шинжилгээний дүн” илтгэл шалгаран шагнагдлаа
Энэхүү хурлыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэг гишүүндээ талархал илэрхийлье.

Эрдмийн цагаан буян дэлгэрэх болтугай

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.10.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter