ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ-ийнхөн түүхт 50 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ
996

Архангай аймгийн ЗӨСТ-ийн түүхт 50 жилийн ой 2017 оны 10-р сарын 07-09-ний өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд боллоо.
Ойн нээлтийн арга хэмжээнд Засаг даргын орлогч Б.Болормаа, НБХ-ийн дарга Б.Буяннэмэх, ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, ЭМГ-ын орлогч дарга Г.Мандах, Нэгдсэн эмнэлгийн дарга Өлзийсайхан, анхны зоологч В.Сэнгэдорж, бага эмч Ш.Бямбажав, анхны лаборант Д.Батцагаан, Р.Юмчинсүрэн болон ахмадууд үе үеийн ажиллагсад, ЗӨСҮТ-ийн захирал анагаах ухааны доктор Н.Цогбадрах, анагаах ухааны доктор, профессор З.Адъяасүрэн, анагаах ухааны доктор Ж.Мягмар, биологийн ухааны доктор Д.Цэрэнноров, анагаах ухааны доктор А.Эрдэнэбат, ЗӨСҮТ, Баян-Өлгий, Багануур, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв, Нийслэл, Хөвсгөл, Хэнтий аймгуудын ЗӨСТ-үүдийн дарга, мэргэжилтнүүд нийт 170 гаруй хүн оролцлоо.
Ойн арга хэмжээний хүрээнд анхны дарга Чимидийн Зундуйн алдрыг мөнхжүүлж, түүний хань Ш.Бямбажав, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь Ч.Зундуйн хөрөг бүхий дурсгалын самбарын нээлтийг хийв.
Мөн “Зоонозын халдварт өвчний судалгаа, шинжилгээ” эрдэм шинжилгээ онол практикийн бага хурал, хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээ зохион байгууллаа.
“Арын сайхан Архангайн гоцынхон”, ”Зоонозын халдварт өвчний судалгаа шинжилгээ” номын нээлт хийж, Золбоо хийморь нь өөдөө-Зоонозынхон сонины тусгай дугаар гарган “Архангайн гоцынхон” түүхэн кино бүтээж, олон бүтээлч ажил хийгдсэн байна.
Түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор анхны лаборант Д.Батцагаан, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр анхны бага эмч Ш.Бямбажав, өндөр настан Ц.Доржханд, биологч Н.Юмчинсүрэн, ЗӨСҮТ-ийн хүндэт дэвтэрт Б.Эрдэнэчимэг, Б.Гэрэлмаа нар бичигдэж, Осолгүй манлай жолооч тэмдгээр Д.Дашдэндэв, онц тээвэрчин цол тэмдгээр Р.Пүрэвдорж, ЭМЯ-ны жуух, ЗӨСҮТ-ийн хүндэт тэмдэг, өргөмжлөл, Аймгийн Засаг даргын жуух, Эрдэнэбулган сумын Засаг даргын жуух. ЭМГ-ын баярын бичиг бусад байгууллагын шагналаар нийт 54 хүн шагнагдан шагналын хур буулаа. Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож буй нийт эмч, мэргэжилтнүүд та бүхэндээ ажлын амжилтыг хүсэн ерөөе.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.10.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter