ЗӨСТ
Өмнөговь ЗӨСТ сургалт зохион байгууллаа
666

Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Цогт-Цэций, Манлай сумдын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдад зориулан “Зоонозын халдвараас сэргийлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар “Өмнөговь аймгийн байгалийн голомтын тухай”, “Зоонозын халдварт өвчний төлөв байдал”, “Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх нь”, “Галзуу өвчний тухай”, “Хамгаалах өмсгөл” зэрэг сэдвүүдээр хичээл заав. Мөн сургалтын үеэр биед наалдаж шигдсэн хачгийг хэрхэн яаж хямсаа болон утас ашиглан салгаж авах талаар видео, шторк үзүүллээ. Дээрх сумдын эрүүл мэндийн төвүүдэд малчдад тараах 500 ширхэг санамж хуудас хүлээлгэн өглөө. Цогтцэций сум дундын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Манлай сумын эрүүл мэндийн төвийн бэлэн байдлыг шалган, холбогдох заавар зөвлөмжийг өгч хамтран ажиллалаа. Сургалтанд хамрагдсан нийт хүмүүст талархал илэрхийлж амжилт хүсье.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.10.19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter