Баянхонгор аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төвөөс жил бүр зорилтот бүлгийн албан байгууллага, ард иргэдэд мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчнүүдийн өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг хийж, ард иргэдийн мэдлэгийн түвшинг дээшлүүлдэг. Баянхонгор аймгийн ЗӨСТ 2017 оны сургалтын төлөвлөгөөний дагуу ерөнхий боловсролын Номгон, Эрдэм, Эрдэнэмандал ахлах сургуулийн эрүүл мэндийн сургагч 133 сурагчдад намрын сургалтыг зохион байгуулж, 70 зурагт хуудас тараан ажиллалаа.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.11.03
Tag Сургалт