2017 оны 11-р сарын 15-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Сичуан мужийн Чендао хотод “Цистээр үүсгэгддэг зоонозын халдварын хяналт” олон улсын хурал болж, Хятад, Япон, Монгол, Франц, Австрали, Турк, АНУ зэрэг 13 орны 200 гаруй төлөөлөгч оролцлоо.
Монгол улсаас Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн А.Долгорханд, ЗӨСҮТ-ийн Мэргэжлийн тусламжийн албаны дарга Д.Ганболд нар оролцож, “Монгол дахь бэтэг өвчний өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Хурлаар бэтэг өвчний дэлхий дахины байдал, улс орнууд бэтгийн өвчлөлийг бууруулсан тухай, бэтэг өвчний талаар хийгдэж байгаа судалгааны ажил, шинжилгээ, оношилгоонд нэвтрүүлж буй дэвшилтэт технологийн талаар илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.
Хурлын үр дүнд бэтэг өвчний өвчлөлийг бууруулах чиглэлээр “Чендаогийн тунхаг бичиг” гаргаж, хуралд оролцсон 13 орны төлөөлөгчид гарын үсэг зурлаа. Уг тунхаг бичигт Монгол улсыг төлөөлж ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын Тандалт, шуурхай удирдлагын хэлтэсийн мэргэжилтэн А.Долгорханд гарын үсэг зурлаа.
Нийтлэсэн огноо: 2017.11.22