“Эрүүл мэндийг дэмжих жил-2018” нээлт хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаа амжилттай боллоо. Тус өдөрлөгийн нээлтэд аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбарын дарга нар оролцож, 2018 онд эрүүл мэндийн салбарт 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр болсноо танилцууллаа. Мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, ажил хэрэг болгох талаар онцгой анхаарч ажиллахаа амлалаа. Иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарах, эрүүл мэндээ эрхэмлэх зөв дадал, зуршлыг хэвшүүлэх нь чухал болохыг удирдлагууд онцоллоо. Энэхүү үйл ажиллагаанд эрүүл мэндийн 18 байгууллага, 270 гаруй иргэд оролцож, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилсан ба 120 гаруй иргэн санал, хүсэлтээ бичсэн байна. Өдөрлөгийн үеэр Өмнөговь аймгийн ЗӨСТ байгууллагын үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилан нийт 130 хүнд зоонозын халдвараас сэргийлэх чиглэлээр 4 төрлийн 520 ширхэг санамж, зурагт хуудас тараан ажиллалаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2018.03.15