ЗӨСТ
Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, удирдлагаар хангах ажлын хэсэг байгуулагдлаа
873

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 2018 оны 03 сарын 09-нд баталсан “Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 01 дугаар албан даалгаврын дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 03-р сарын 09-ны өдрийн А/171 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Ажлын хэсэг 2018 оны 03-р сарын 12, 15-ны өдрүүдэд цаг үеийн мэдээлэл солилцож, Мөрөн сумын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийн малыг зөвшөөрөгдсөн бүсэд нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцлээ.
Хуралдаанд Мөрөн сумын багийн Засаг дарга нар, Мөрөн сумын малын эмч нар нийт 31 хүн оролцлоо.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter