ЗӨСТ
Өвөрхангай аймагт шүлхий өвчний эсрэг халдваргүйтгэл хийгдэж байна
1166

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд малын гоц халдварт Шүлхий өвчин гарсантай холбогдуулан Өвөрхангай аймгийн ЗӨСТөвөөс хот хоорондын том оврын автобусны зорчигчид болон аймгийн төвөөс гарах зөвшөөрөл авсан хувийн авто машины жолооч, зорчигчдод урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийж, зөвшөөрлийн бичигтэйгээр гаргах ажлыг хийж байна.
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор амны хөндийг 2%-ийн содын уусмалаар зайлуулж, гарыг спиртэн суурьтай гар ариутгагчаар, гутлын улыг 3%-ийн жавелионы уусмалаар халдваргүйтгэж, урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөн ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter