ЗӨСТ
Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтантай хамтран ажиллахаар боллоо
753

Өмнөговь аймгийн ЗӨСТ-өөс “Зооноз-Эрүүл мэнд-Ирээдүй” сэдэвт ярилцлагыг аймгийн биеийн тамирын төрөлжсөн сургалттай 7-р сургуулийн нийгмийн ажилтан н.Батцэнгэлтэй хамтран зохион байгууллаа. Тус ярилцлагын хүрээнд Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх нь сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зохион явуулах, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб ажиллуулах, сурагчдад зориулсан инфографикийг урт завсарлагааны үеэр үзүүлэх зэрэг ажлуудыг хамтран хийхээр тохиролцлоо.
Тус сургуулийн 7-р ангийн нийт 27 сурагчдад “Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх нь” сэдвээр 2 цагийн сургалт хийж, 140 ширхэг санамж хуудас тараав. Мөн сурагчдад зориулсан зоонозын халдвараас сэргийлэх инфографикийг сургуулийн төв телевизээр үзүүллээ.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter