ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ шүлхий өвчний голомтонд ажиллаж байна
1381

Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 03-р сарын 04-ний өдрийн 84 тоот захирамжаар Хотонт сумын Бургалдай баг, Өгийнуур сумын Дойт багийн нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 2018 оны 03-р сарын 03-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон.
Тус захирамжийн дагуу Архангай аймгийн ЗӨСТ-ийн эмч нар Шуурхай удирдлагын бүлгийн бүрэлдэхүүнд орон ажиллаж байгаа бөгөөд малын гоц халдварт шүлхий өвчний голомтод эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг тушаал, зөвлөмжийн дагуу гүйцэтгэж байна.
Мөн Булган аймгийн төвд малын гоц халдварт шүлхий өвчний голомтын хөл хорио тогтоосон бүсээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харъяат Старекс авто машинтай 15 хүнийг Булган аймгийн Засаг даргын шийдвэрээр хөл хорионы бүсээс гарахыг зөвшөөрсөн тодорхойлолтын дагуу Хайрхан сумын нутагт тосож, сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран зааврын дагуу халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter