ЗӨСТ
Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн эмч нар шувууны томуугийн сургалтад хамрагдлаа
700

Өмнөговь аймагт ХӨСҮТ, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд, холбогдох албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй баг “Шувууны томуугийн вируст хүний халдварын тохиолдлыг эрт илрүүлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт 2 өдрийн хөтөлбөртэй сургалтыг зохион байгууллаж байна.
Тус сургалтад аймгийн АЗДТГ, МХГ, ХХААГ, ОБГ, ЦГ, Шүүхийн шинжилгээний алба, БОЭТ, ӨЭМТ-үүд, ЭМГ-ын мэргэжилтнүүд болон Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн дарга Д.Алтанчимэг, халдвар судлагч их эмч Б.Ууганжавхаа, нян судлаач Д.Адъяасүрэн нар оролцож байна. Тус сургалтаар аймгийн хэмжээнд ажиллах багийг бүрдүүлж, багийн чадавхыг бэхжүүлэх талаар ярилаа. БНХАУ-ын Өмнөговь аймагтай хил залгаа аймаг, хошуудад шувууны томуу өвчин гарсантай холбоотойгоор хил, хилийн боомтоор шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүнээр дамжин орж ирэх өндөр эрсдэлтэй нөхцөл бий болоод байгаа талаар мэдээлэл хийлээ.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter