ЗӨСТ
Талбарын тархвар судлалын анхан шатны сургалт Завхан аймагт анх удаа зохион байгууллаа
1283

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа, аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Ундармаа нар ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр “Талбарын тархвар судлал”-ын сургалт зохион байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Тус төслийн дэмжлэгтэйгээр ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлал, сургалтын албатай хамтран “Талбарын тархвар судлал” анхан шатны сургалтыг 2 сарын хугацаатай зохион байгуулж байна.
Сургалтын хүрээнд Завхан аймагт 2018 оны 03-р сарын 06-16–ны хооронд Увс, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгуудын ЗӨСТ, ЗӨСҮТ, ХХААГ, ЭМГ, Онцгой байдлын газрын нийт 12 мэргэжилтэнг хамруулан танхимын сургалтыг зохион байгууллаа.
Энэ сургалт нь хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter