ЗӨСТ
Ёс зүй хариуцлагын чанарыг дээшлүүлэх ажлын хүрээнд гэрээ байгууллаа
2154

Зоонозын өвчин судлалын салбарын хэмжээнд 2018 оныг “Ёс зүй, хариуцлага, тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь” уриатайгаар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Энэхүү уриан дор Завхан аймгийн ЗӨСТ нь Монгол улсын засгийн газрын 2010 оны 11-р сарын 10-ны өдрийн 288 тогтоолын төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйлийг нийт эмч, мэргэжилтнүүдээрээ эрхэмлэн, өдөр бүрийн үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажиллаж байна.
Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл:

  • • Мэдлэгийг эрхэмлэнэ
  • • Чадварыг эрхэмлэнэ
  • • Хууль ёсыг эрхэмлэнэ
  • • Ёс зүйг эрхэмлэнэ
  • • Шударга ёсыг эрхэмлэнэ
  • • Соёлтой харилцааг эрхэмлэнэ
  • • Үнэнч байдлыг эрхэмлэнэ
  • • Шуурхай байдлыг эрхэмлэнэ
  • • Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ

Мөн Монгол улсын засгийн газрын 2017 оны 10-р сарын 26-ны өдрийн “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” 01 албан даалгавар, Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус байгууллагын дарга, эмч, мэргэжилтнүүд хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталлаа. Бүх эмч, мэргэжилтнүүд энгэрийн тэмдгийг тогтмол зүүн хэвшиж, эрүүл мэндийн байгууллагын соёлыг чанд мөрдөн ажиллаж байна.

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter