ЗӨСТ
Эмч нарын баярт зориулсан онол практикийн бага хуралд оролцлоо
918

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс зохион байгуулсан “Дэлхийн эмч нарын өдөр”-т зориулсан онол практикийн бага хуралд ЗӨСТ-ийн дарга Б.Эрдэнэчимэг “Тарваган тахал өвчний хор уршгийг арилгах үеийн зардлын эдийн засгийн зарим асуудал” сэдэвт илтгэлийг амжилттай хэлэлцүүллээ.
Уг хуралд аймгийн нэгдсэн эмнэлэг, ЗӨСТ, хувийн хэвшлийн эмнэлэг, сумын ЭМТ-ийн эмч, судлаачдын 12 илтгэл хэлэлцүүлэгдлээ.
Нийт хэлэлцүүлсэн илтгэлүүдээс “Хепатитийн С вирусийн генотил тодорхойлсон дүн”, “Мухар олгойн хурц үрэвслийн үед Алварадо үнэлгээгээр үнэлж шалтгаан эмгэг жамын холбоог судалсан судалгаа”, “Дурангийн мэс заслын үр дүнгийн судалгаа”, “Тарваган тахал өвчний хор уршгийг арилгах үеийн зардлын эдийн засгийн зарим асуудал” зэрэг илтгэлүүд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон сонирхолтой судалгааны илтгэл болсныг шүүгч нар онцоллоо.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.03.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter