Цаг үеийн
“Бэтэг өвчний тандалт, оношилгоо: Хятад-Монголын хамтын ажиллагаа”-ны баг Дундговь аймагт ажиллалаа
1123

“Бэтэг өвчний тандалт, оношилгоо: Хятад-Монголын хамтын ажиллагаа” сэдэвт хоёр орны хамтарсан ажиллагааг ЭМЯ-ны харъяа ЗӨСҮТ, БНХАУ-ын ӨХСТ-ийн шимэгчийн өвчний үндэсний төвтэй хамтран зохион байгууллаа. Уг хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 03-р сарын 30-ны өдөр Дундговь аймгийн ЗӨСТ, Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах уулзалт боллоо. Уг уулзалтад БНХАУ-ын Шанхай хот дахь Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Шимэгчийн өвчний үндэсний хүрээлэнгийн Бэтэг өвчний газрын дарга, доктор Wu Weiping, Эмийн хөгжлийн хэлтсийн дарга, доктор Zhang Haobing, Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол League эмнэлгийн рентгений эмч, доктор Ulan Tuya, Дэлхий нийтийн эрүүл мэндийн төвийн хөтөлбөрийн менежер Qian Yinjun, Дэлхий нийтийн Эрүүл мэндийн төвийн хөтөлбөрийн ажилтан Ding Wei, ЗӨСҮТ-ийн ЗТХНСА-ны дарга Б.Амгаланбаяр, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэнноров, биологич Ц.Баяр, хүний нөөцийн менежер П.Алтангэрэл, Дундговь аймгийн ЗӨСТ, Дундговь аймгийн аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, ЭМГ-ын дарга Г.Бат-орших, Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгоо, мэс заслын, халдвартын эмч, ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд оролцож, ЗӨСТ-иийн дарга Б.Алтантөгс “Дундговь аймаг дахь хүний бэтэг өвчний тархалт, эрсдэл, тандалт, эмчилгээ, оношилгоо” сэдвээр мэдээлэл хийлээ.
Уулзалтаар БНХАУ-ын Шанхай хот дахь өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Шимэгчийн өвчний үндэсний хүрээлэнгийн Бэтэг өвчний газрын дарга, доктор Wu Weiping цаашдын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter