You are here: Home / Цаг үеийн / Телемедициний үндэсний сүлжээгээр хачгаар дамжих халдварт өвчний зайн сургалт
ЗӨСҮТ, ХӨСҮТ хамтран хачгаар дамжих халдварын улиралчлал эхэлж буйтай холбогдуулан голомтот нутгийн ЭМГ, НЭ, БОЭТ, ЗӨСТ-ийн тархвар судлагч, халдвартын эмч, холбогдох мэргэжилтнүүдэд зайн сургалт зохион байгуулж байна.
Зайн сургалтад Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул, Хэнтий, Дорнод, Төв аймгийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.
Хачгаар дамжих халдвараас ард иргэдийг сэргийлэх, өвчлөлийн үед хариу арга хэмжээг богино хугацаанд авах зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт юм.
Сургалтын сэдэв:
- Хачгаар дамжих халдварт өвчний төлөв байдал,
- Хачигт энцефалит өвчний эмнэлзүй, эмчилгээ,
- ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэгсдийн лабораторийн шинжилгээний дүн,
- Хачгаар дамжих халдварын лабораторийн оношилгоо, сорьц тээвэрлэлт
Нийтлэсэн огноо: 2018.04.03