ЗӨСТ
Баянхонгор аймгийн Жинст сумын иргэд, малчдад танилцуулга хийлээ
1210

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, ЗГ-ын сайд Г.Занданшатарын санаачлагаар зохион байгуулагдаж буй “Зөвлөлдөх ардчилал” арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймгийн Жинст сумын 5 багт 2018 оны 03-р сарын 26-30-ны өдрүүдэд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Хүнс хөдөө аж ахуйн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Эм хангамж компани хамтран ажиллалаа. Бүх багийн төвүүдэд уулзалт ярилцлага, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шүдний эмчилгээ, В, С вирусын эмчилгээ, урлагийн арга хэмжээ зохион байгууллөө. Энэ арга хэмжээнд Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн дарга Э.Цэнд оролцож, боом, галзуу, хачгийн халдварын талаар нийт 527 хүнд яриа таниулга хийж, 500 ширхэг сурталчилгааны материал тарааж, малчид, иргэдэд мэдлэг олгох ажлыг амжилттай зохион байгууллаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter