ЗӨСТ
Завхан аймгийн улиастай суманд золбин нохойн тооллого хийлээ
1101

2018 оны 03-р сарын 19-22-ны өдрүүдэд 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Завхан аймгийн ЗӨСТ Улиастай суманд золбин нохойн тооллогыг 6 хэсэгт замналын аргаар тоолж, нохойд уруулах эрсдлийг тооцон гаргалаа.
Судалгааг нийт 6 хэсэгт газарт хийхэд нохой таарах магадлал 223 удаа, давхардсан тоогоор эзэнтэй золбин нохойтой 184, золбин нохойтой 170 удаа тус тус тааралдах магадлалтай байна. Мөн энэ тооллогын үед золбин нохойтой ойр байсан хүн давхардсан тоогоор насанд хүрэгч 321, хүүхэд 307 буюу нохойд уруулах магадлал нь Улиастай сумын хэмжээнд 1 хүнийг 0.6 буюу 60%-ийн магадлалтай байна.
Зөвхан аймгийн Улиастай сумын хэмжээнд эзэнтэй золбин нохойтой таарах магадлал 60.5%, золбин нохойтой таарах магадлал 47.1% байна. Нохойд уруулах эрсдлээр насанд хүрэгч 55.2%, хүүхэд 37.7% байна.
Нохойд уруулах эрсдэл хамгийн их байгаа хэсэг нь Шинэ хорооны хэсэг байгаа бол эрсдэл бага байгаа хэсэг нь төвийн хэсэг байна.
Нийт 223 удаагийн тохиолдлыг цагаар нь авч үзэхэд 8:40-8:50 хооронд хамгийн их буюу 98 тохиолдол нь дээрх цагт бүртгэгдсэн байна.

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter