ЗӨСТ
Ховд аймгийн ЗӨСТ зоонозын халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх ажлыг шалган зааварчиллаа
769

Ховд аймгийн ЗӨСТ-ийн ГХТС-ийн тасгийн баг 2018 оны 04-р сарын 02-нд Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЗДТГ, ЭМТ-ийн голомт хяналтын эмчийн зоонозын халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх ажлыг шалган зааварчиллаа.
Тус сумын соёлын төвд нийт 86 иргэдийг хамруулан сургалт хийн, 325 ширхэг санамж хуудас тараалаа. Цаашид сумын удирдлага, Эрүүл мэнийн төвтэй сургалтын чанарыг сайжруулах, зоонозын өвчнөөс эрт сэрэмжлүүлэх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх, иргэдийн мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд онцгой анхаарч хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.04.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter