ЗӨСТ
Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хачгаар дамжих халдварын тандалт судалгаа хийлээ
1082

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу хачгаар дамжих халдварын тандалт судалгааг 2018 оны 05-р сарын 01-05-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голд хийж гүйцэтгэлээ. Хачгаар дамжих халдварын тандалт судалгаанд 7 цэгт газрыг хамруулан 64 бог малаас хачиг цуглуулж, 12 дарцаг/км ажиллууллаа. Тандалт судалгааны явцад H.asiaticum зүйлийн 123 хачиг, D.nuttalli зүйлийн 30 хачиг нийт 153 хачгийг дээжилж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхээр хүргүүлэв. Шинжилгээ үргэлжилж байна. Мөн тус нутгийн иргэдэд хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх яриа хийж, санамж хуудас тараалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.05.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter