ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ аймгийн ОБГ, ТХ, МХГ хамтран ажиллалаа
1055

Оролцоот нийгмийн эрүүл мэнд”, “Эрүүл мал-Эрүүл бүтээгдэхүүн” аяны хүрээнд 2018 оны 05-р сарын 10-16-ны өдрүүдэд Архангай аймгийн Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудад “Нэг эрүүл мэнд” салбар хоорондын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. Тус сургалтын үеэр Архангай аймгийн ЗӨСТ-өөс “Архангай аймгийн Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, салбар хоорондын байгууллагуудын хамтын ажиллагаанд анхаарах асуудлууд”, Монгол улсын Шадар сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, зөвлөмж, гарын авлагаар хангав. Цаашид хамтрагч байгууллагууд “Ноцтой үйл явдлын мэдээ”-г тухай бүр нь холбогдох албан тушаалтанд шуурхай хүргэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах, эрсдлийн түвшинг тогтоох, эрсдлийн үнэлгээ хийхэд анхаарч ажиллаж байхаар тогтолоо.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.05.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter