ЗӨСТ
Архангай аймгийн ЗӨСТ боом өвчний голомтын шинжилгээ хийж байна
1200

Архангай аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2018 оны 05-р сарын 01-ээс эхлэн 2013 онд хүн, малын өвчлөл бүртгэгдсэн Цэнхэр сумын Буйлан багийн Намгийн шар тохой, Дэлэнбулаг, 2008 онд Өндөр-Улаан сумын Баянгол багийн Сонгины ам боом өвчний хүн, малын өвчлөл, Цуурайн аманд 2017 онд малын өвчлөл бүртгэгдсэн газрын хаваржаа, зуслан, үхсэн мал булсан цэгт газрыг хамруулан боом өвчний голомтын шинжилгээг хийж байна.
Тухайн газруудаас хөрсний дээж, бууцны дээж, үс ноосны сорьц цуглуулан боомын голомтын шинжилгээг хийж байна. Шинжилгээгээр Цэнхэр сумын Буйлан багийн Намгийн шар тохой, Дэлэн булаг цэгт газрын зуслан, үхсэн мал булсан газраас дээжилсэн сорьцуудаас боом өвчний үүсгэгч илрээгүй. Өндөр-Улаан сумын боомын голомтын шинжилгээ үргэлжилж байна.
Голомтод нутгийн эрсдэлт бүлгийн хүн амаас 150 иргэдийг хамруулан боом өвчний асуумж судалгаа авч, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт хийж, 200 ширхэг санамж хуудас тараалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.05.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter