Онцлох
Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
955

Өнөөдөр ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, “Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв” ТББ-ийн захирал Б.Нямбаяр нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний хүрээнд тус хоёр байгууллага хамтран:

  • Монгол орны зэрлэг болон шувууны аж ахуй дахь шувууны томуу болон бусад шувууны өвчний тандалт судалгаа хийж, дээж материал цуглуулах, шинжлэх,
  • Шувууны томуу өвчний талаарх ард иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, томуугийн байгалийн голомтыг тогтоох, тохиолдол, дэгдэлтээс урьдчилан сэргийлэх,
  • Хамтарсан хурал, семинар зохион байгуулах, илтгэл, өгүүлэл хэвлүүлэх, ном, гарын авлага гаргах,
  • Монгол оронд шувууны томуугийн хүн болон шувууны өвчлөл бүртгэгдсэн тохиолдолд хамтарсан тандалт судалгааг хийж үр дүнг мэдээллэхээс гадна салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулах, эрдэмтэн, судлаачдын мэдлэг, оюуныг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамтран ажиллах юм.

Нийтлэсэн огноо: 2018.05.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter