ЗӨСТ
Шүлхий өвчний голомтонд  ажиллаж байна
1196

Архангай аймгийн Өгийнуур суманд 2018 оны 05-р сарын 26-аас малын гоц халдварт шүлхий өвчин дахин гарч Архангай аймгийн Хотонт, Хашаат, Төвшрүүлэх сумдад тархсан тул Өгийнуур суманд 2018 оны 06-р сарын 09-нд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ,  МХЕГ, Улсын МЭҮГ-ын мэргэжилтнүүдтэй шуурхай баг ирж аймаг, сумын Онцгой комиссыг хуралдуулж, хариу арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Архангай аймгийн Өгийнуур, Төвшрүүлэх суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтод ажиллаж буй сумдын ЭМТ-ийн мэргэжилтнүүдэд Архангай аймгийн ЗӨСТ зөвлөгөө өгөн ажиллалаа.

Мөн “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал”, “Зоонозын халдварт өвчний тархвар судлал, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, урьдчилсан сэргийлэлт”, “Шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчнүүд”, “Үе хөлтөн шавьж”, “Сорьц шинжилгээ зөөвөрлөн тэээрлэх арга хэмжээ” сэдвээр мэргэжилтнүүдэд 6 цагийн сургалт хийж,  хувийн хамгаалах хэрэгсэл өмсөж тайлах дадлага хийлгэв.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.06.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter