Ёс зүйн хороо
Ёс зүйн салбар хороонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна
1586

ЭМС-ын  2017 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн А/256 дугаар тоот тушаал “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дүрэм”-ийн 3.3-д заасны дагуу дараах шалгуурыг хангасан ажилтан материалаа ирүүлнэ үү.

  1. Анагаах ухаан, эрх зүй, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн, тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан, мэргэжил нэгт болон үйлчилүүлэгч, олон нийтийн дунд нэр хүндтэй
  2. Ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан (Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтанд хамрагдсан буюу ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно)
  3. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй (Ёс зүйн хяналтын хорооноос лавлагаа авах)
  4. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой ажилтнууд нэрээ дэвшүүлнэ үү.

Материалыг 2018 оны 09-р сарын 14-ийг дуустал Хүний нөөцийн менежер хүлээн авч байна. Нэмэлт мэдээллийг 99143996 дугаараас лавлана уу.

ЗӨСҮТ-ийн дэргэдэх Ёс зүйн салбар хороо

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter