ЗӨСТ
Тарваган тахал өвчний голомт хяналтын шинжилгээ хийлээ
1438

Говь-Алтай аймгийн ЗӨСТ 2018 оны 08-р сарын 07-18-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмана сумдын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний голомт хяналтын шинжилгээний ажлыг зохион байгуулан ажиллав. Тус хайгуул тандалт шинжилгээг Чандмана сумын Жавхлант, Цэцэрлэгт, Дэвсэгийн хороот, Ээврийн налаг, Эрдэнэ сумын нутаг Алагийн гол, Гүүт, Баянцагаан зэрэг газруудад хийж гүйцэтгэн тарвага, зурам, огдой, үлийн цагаан оготно, бөөс бүүрэг, гулигдас нийт 202 нэгж материалыг дээжлэн шинжилгээнд хамрууллаа. Голомт хяналтын шинжилгээгээр зэм үхдэл олдоогүй. Тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил намжмал байна.

Мөн 2018 оны 08-р сарын 13-нд Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмана сумын эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдад “Тарваган тахал”, “Галзуу”, “Боом”, “Хачигт халдвар” сэдвүүдээр сургалт зохион байгуулж, мэдлэг хандлагын судалгаа авлаа. Мөн тус ЭМ-ийн төвийн тарваган тахлын хамгаалах өмсгөлийн иж бүрдлийн бүрэн бүтэн байдал, хангалтыг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.08.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter