ЗӨСТ
Архангай аймагт шувууны тандалт судалгаа хийлээ
1067

2018 оны 08 сарын 25-28-ны өдрүүдэд Архангай аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Шинээр тархаж буй цар тахал хөтөлбөр”-өөс санхүүжилттэй PREDICT-2” төслийн баг, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Архангай аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны мэргэжилтнүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт, Өгий нуурт шувууны тандалт судалгааг хийлээ. Тус тандалт судалгаагаар Өгийнуур болон Дойтын цагаан нуурт шувууны тооллого хийж, зүйлийн бүрдлийг тогтоон нууруудын эргэн тойрноос шувууны сангас цуглуулан лабораторийн шинжилгээнд явууллаа. Судалгааны явцад шувууны томуугийн болон ямар нэгэн шалтгааны улмаас гэмтсэн болон үхсэн шувуу тааралдсангүй. Судалгаа үргэлжилж байна.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2018.08.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter