Зөвлөгөө
Шинэ Коронавирусийн халдвараас сэргийлье
470

ДЭМБ-аас шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний үүсгэгчийг шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн болохыг зарласан.
Коронавирус нь хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг.
Коронавирусийн халдвараас өөрийгөө хамгаалж, эрсдэлийг бууруулахын тулд та дараах арга хэмжээг аваарай.
👏🏽 Гараа тогтмол савандаж угаах
🤧 Ханиах, найтаах үедээ ам, хамраа таглах, амны алчуур хэрэглэх
🥩 Мах, өндөгийг гүйцэд болгож идэх
🌡 Халдвар авсан хүмүүстэй ойр байхаас зайлсхийх
 Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх

Мөн БНХАУ-ын халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй байх, зочин урихгүй байх, хэрэв зайлшгүй зорчих бол эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаарай.
Хэрвээ уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандана уу.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter