• Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №7

    Вектороор дамжих зоонозын өвчний тандалт судалгаа Хачиг, шувуу, шумуулаар дамжих зоонозын халдварт өвчний байгалийн голомтын тандалтыг 10 аймгийн 22 сумын 54 цэгт 5 удаа зохион байгуулж, 12 төрлийн өвчнийг илрүүлэх шинжилгээ хийлээ. Үр дүнд нь фасциолоз, хачигт энцефалит, хачигт риккетсиоз, бабезиоз, эрлихиоз, япон энцефалит болон хачгийн хам халдварыг шинээр илрүүлэв.

    410
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №6

    🌟Тарваган тахлын байгалийн голомтын хамтарсан тандалт судалгаа 🔬🌍 ОХУ, БНХАУ-тай хамтран 4 аймгийн 7 сумын 594,000 га талбайд тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгааг 4 удаа зохион байгуулж, 1,246 сорьцыг лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Судалгааны үр дүн нь өвчний эрсдэлийг бодитой үнэлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөхөд чухал ахиц боллоо.

    428
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №5

    🌟Хөрс, хүнсээр дамждаг гельминтийн тандалт судалгаа амжилттай хийгдлээ. ✨ Улаанбаатар хотод импортоор орж ирж буй жимс, хүнсний ногоонд шимэгчийн өндөг, авгалдай илэрсэн нь хүнсний аюулгүй байдлыг тогтмол хянах шаардлагатайг харуулж байна. ✨ Энэхүү судалгаа нь эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

    336
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №4

    2025 онд манай эмч, мэргэжилтнүүд БНХАУ, Япон, Вьетнам, Малайз, ОХУ, Пакистан зэрэг улсуудад зохион байгуулагдсан мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдаж, орчин үеийн оношилгоо, шинэ арга технологийг эзэмшлээ.

    320
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №3

    🌟 Газарзүйн мэдээлэлд суурилсан шинэ тандалтын арга нэвтрүүллээ ✨ QGIS программ ашиглан зоонозын халдварт өвчний тархалт, голомт, дамжуулагчийн орчны хүчин зүйлсийг газрын зурагт үндэслэн нарийвчлан шинжлэх боломжтой боллоо. ✨ Зайнаас тандан судлах өгөгдлийг ашигласнаар өвчний эрсдэлийг урьдчилан үнэлж, халдвар тархах магадлалтай бүсийг тодорхойлох шинэлэг арга нэвтрүүлэв.

    317
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №2

    🌟Заарт хархны халдварт өвчний өвлийн тандалт судалгаа ✨Монгол орны эрс тэс уур амьсгалын нөхцөлд заарт хархны популяцид тохиолдох гельминт, хулгана тахал, тарваган тахал болон хам халдварыг өвлийн улиралд тандан судаллаа. 🔍 Судалгааны үр дүн нь байгалийн голомтот халдварт өвчний улирлын онцлогийг тодорхойлох, эрсдэлийг эрт илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

    343
  • Онцлох
    ЗӨСҮТ 2025 оны онцлох ажил №1

    🌟“Чанарыг мэдье, ойлгоё, суралцъя, мэдлэгээ дээшлүүлье” аяны зорилго: ✨ Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах ✨ Албан хаагчдын ёс зүй, байгууллагын соёлыг төлөвшүүлэх ✨ Тусламж, үйлчилгээний чанарын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршсон юм.

    321
  • Цаг үеийн
    Шувууны томуугийн халдварын мэдээ (2025.12.03)

    Монгол оронд бүртгэгдсэн шувууны томуугийн сэжигтэй тохиолдлын мэдээлэл: 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд шувууны томуугийн холбогдолтой өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.  Өвчний сэжигтэй эсвэл үхсэн шувууд таарсан тохиолдолд: ЗӨСҮТ-н 70282853 дугаарт эсвэл дараах холбоосоор мэдээлэл илгээнэ үү. https://arcg.is/KXDjy Дэлгэрэнгүй   Нийтэлсэн огноо: 2025.12.03

    1406
  • Цаг үеийн
    “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан сарын аяныг зохион байгууллаа

    Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь жил бүрийн 11 дүгээр сард “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг угтсан аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний ажлын шинэ чиглэл, санаа өгсөн, туршлага солилцох 7 үйл ажиллагааг амжилтай зохион байгууллаа. Аяны хүрээнд дараах эрдэмтэн, профессорууд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд: АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн багш, АУ-ны ...read more →

    381
  • Цаг үеийн
    Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе аянд ЗӨСҮТ нэгдэж байна.

    Жендэрийн үндэсний хорооноос жил бүр “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоног’-ийн аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе’ уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ аянд ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ НЭГДЭЖ БАЙНА. Нийтэлсэн огноо: 2025.12.01

    492
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter