Цаг үеийн
“Бэрхшээлийг даван туулах нь”сэдэвт бага хуралд Монголын төлөөлөгчид оролцлоо
1160

Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилга, Олон улсын шинжлэх ухаан технологийн төв-Төв Ази, КавказынБиоаюулгүйн Холбооны “Бэрхшээлийг даван туулах нь”сэдэвт бага хуралд Монголын төлөөлөгчид оролцлоо.

Төв Ази, Кавказын Биоаюулгүй байдлын Холбоо (ТАКББХ), Европын холбоо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилга, Олон улсын шинжлэх ухаан технологийн төв, “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн Р53” төсөл хамтран Узбекстан улсын  Ташкент хотноо 2019 оны 03-р сарын 11-15-нд зохион байгуулсан “ТАКББХ: Бэрхшээлийг даван туулах нь” олон улсын сургалт, хуралд Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга С.Баярхүү, Р53 төслийг Монголд хэрэгжүүлэгч нэгж,  сургагч багш нар болон зөвлөхүүдийн хамт амжилттай оролцлоо. ЗӨСҮТ-өөс  эрдэмтэн нарийн бичгийн дарга, гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн, Р53 төслийн сургагч багш Д.Цэрэнноров оролцлоо.

Тус бага хуралд Европын холбоо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилга, ДЭМБ, Олон улсын шинжлэх ухаан технологийн төв, Олон улсын биоаюулгүй байдлын холбоо, ТАКББХ, дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага, Узбекстан, Монгол, Казахстан, Украйн, Молдав, Гүрж, Афганистан, ХБНГУ, Англи, Пакистан, Киргизстан,Тажикстан, Украйн улсын нийт 150 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

Хуралд оролцогчид 2019 оны 03-р сарын11-12-нд 2 бүлэгт хуваагдан биоаюулгүй байдал, биохамгааллын чиглэлээр 8 сэдвээр сургалтад хамрагдав.

2019 оны 03 сарын 13-14-нд Төв Ази, Кавказын биоаюулгүйн холбооны бага хурлын ажиллагаа болж үндсэн илтгэлүүд, олон улсын хамтын ажиллагааны боломж, хууль тогтоомжийг уялдуулах, биохамгааллын асуудлууд, бүс нутгийн хамтын ажиллагаа, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилгын төслүүдийн үр дүн, бүс нутгийн хамтын ажиллагаа-сургалтууд, бүс нутгийн хамтын ажиллагаа-онцгой байдлын хариу арга хэмжээ сэдэвт нийт 8 салбар хуралдаанаар 54 илтгэлийг хэлэлцлээ. Монголын төлөөлөгчдөөс Б.Арвинбаяр ‘’Биологийн зэвсгийн конвенцийн хууль эрхзүйн орчны үндэсний түвшин дэх хэрэгжилтййн судалгааны дүн’’, Б.Бямбатогтох ‘’Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний хууль эрхзүйн орчны судалгаа”, Б.Энхтунгалаг ‘’Олон улсын Кодексийн дүрмийн үндэсний түвшин дэх хэрэгжилтийн судалгаа’’,  Ж.Сонормаа ‘’Монгол Улсад биоаюулгүй байдал, биохамгаалал сэдвээр үндэсний сургалт зохион байгуулсан ажил’’, Д.Цэрэнноров ‘’Биологийн аюултай нөхцлийн онцгой байдал болон эрүүл мэндийн салбар хоорондын үндэсний түвшин дэх хамтын ажиллагаа’’сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

P53 төслийн сургагч багш Б. Ичинхорлоо, Д.Цэрэнноров, Э.Баттөмөр, Э.Оюунгэрэл, С.Болдбаатар, Б.Ганбаатар нар байгууллагадаа бие даан зохион байгуулсан сургалтаар ханын илтгэл бэлтгэж хэлэлцүүллээ. Сургагч багш нар “Биоэрсдлийн менежемент” сэдвээр 100 асуулт бүхий тестээр онлайн шалгалт өгөв.

Р53 төслийн ажилтан, зөвлөх, сургагч багш нар, нийт 8 оролцогч Төв Ази, Кавказын Биоаюулгүй байдлын Холбоо (ТАКББХ)-ны гишүүнээр элсэж, холбооны хуралд оролцлоо.

Тус бага хурлын явцад ЗӨСҮТ-тэй хамтран ажилладаг ХБНГУ-ын БМХ-ийн вирус судлалын лабораторийн судлаач Стефан Фрейтэй 2019 оны 03-р сарын 13-ны өдөр уулзаж, 2019 оны 04-р сарын 11-ээс Казахстан, Тажикстан улсад болон 2019 оны 05-р сард УБ-т хамтран зохион байгуулах семинаруудын талаар ярилцаж, хөтөлбөр, зочид буудал, урилга, оролцогчдын тоо зэрэг асуудлаар харилцан тохиролцов. Казахстаны М.Айкимбаевын нэрэмжит ЗХХӨЭШТ-ийн мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцов.

Тус бага хурал нь Төв Азийн орнуудын мэргэжлийн байгууллагуудын биоаюулгүй ажиллагааны түвшин, хамтын ажиллагаа, сургалтын асуудлуудыг хөндөн хэлэлцэж, цаашдын чиглэлээ ярилцсан чухал ач холбогдолтой бага хурал болж өндөрлөлөө.

Нийтлэгдсэн огноо: 2019.03.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter