ЗӨСТ
Хачгаар дамжих халдварын хайгуул шинжилгээ хийлээ
639

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 04-р сарын 29-өөс 05-р сарын 02-ны хооронд  хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгаа, хайгуул шинжилгээг Хайрхандулаан, Нарийнтээл сумдын нутаг Дархад, Эхэн бүрд, Бэлгэх, Цагаан толгой, Сөрт, Ягаан толгой, Хайрханы дэрс зэрэг газруудад хийж,  340 бэлчээрийн хачиг цуглууллаа. Хачгаар дамжих халдварын хүн амын тандалт судалгааг 120 хүнээс авч, 18 хүнээс цусны ийлдэс авсан. Нутгийн ард иргэд 120 хүнд хачгаар дамижх халдвараас сэргийлэх талаар яриа таниулгыг хийж,  56 ширхэг санамж хуудас тараалаа.

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.05.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter