Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 04-р сарын 24-30-ны хооронд Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгай багийн Цэг, Бөгтөр зэрэг газруудад боомын голомт хяналт тандалтын шинжилгээ хийлээ. тус боомын голомт хяналтын тандалтын шинжилгээгээр хөрс шороо, малын үс ноос болон яснаас 10 сорьц материал дээжлэн авч тус төвийн лабориторит шинжилгээ хийгдэж байна. Мөн нутгийн ард иргэдэд боом өвчний халдвараас сэргийлэх талаар сургалт, яриа хийж, санамж хуудас тараалаа.
Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2019.05.09