ЗӨСТ
Жуулчны баазын ажилчдад сургалт хийлээ
645

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс зорилтот бүлгийн хүн амыг зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулдаг билээ. 2019 оны 06, 07-р саруудад орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазын ажилчдад чиглэсэн сургалт зохион байгууллаа. Энэ удаад “Зөөвөрлөгдөн тархах зоонозын халдвараас сэргийлье” сэдэвт сургалтаар нийт 25 жуулчны баазын 275 ажилчдыг хамруулж, санамж хуудас тарааж, мэдээлэл өглөө. Мөн гэр буудал ажиллуулдаг иргэдэд 18 удаагийн яриа таниулга хийж, сургалт хийлээ.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.07.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter