Цаг үеийн
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн зөвлөх ЗӨСҮТ-д айлчиллаа
1123

ДЭМБ-ийн Номхон далайн баруун бүсийн төвийн бэтэг болон анзаарагддаггүй өвчнүүдийн зөвлөх,  Австралийн Мелбурнийн Их Сургуулийн Мал Эмнэлгийн Шинжлэх ухааны танхимын профессор Маршал Лайтөүвлэрс 2019 оны 10-р сарын 07-ны өдөр ЗӨСҮТ-д зочилж, байгууллагын үйл ажиллагаа болон, Испанийн “Пробитас сан”-ийн санхүүжилтээр тус төвд хэрэгжиж буй “Бэтгийн үүсгэгчийн жинхэнэ эзэн (нохой)-ий халдваржилтыг тогтоох” төслийн үйл ажиллагаа, явцтай танилцаж,  бэтэг өвчний хяналтыг сайжруулах ажлын талаар санал солилцлоо.

Профессор Маршал Лайтөүвлэрс энэ сарын 8-12-ны хооронд шинжилгээний дээж цуглуулах үйл ажиллагааны явц болон бэтэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулах салбар хоорондын уулзалтад оролцох юм.

 

 

Нийтлэгдсэн огноо: 2019.10.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter