ЗӨСТ
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ
848

Архангай аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга нарын баталсан  ой, ан байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийх удирдамжийн дагуу хийсэн шалгалтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн “Б” зохих зөвшөөрөлгүй бэлтгэгдсэн 99 ширхэг тарвага, Хангай сумын иргэн “О” 23 ширхэг тарвага  тус тус тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсныг илрүүлж, зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

Шалгалтаар илрүүлсэн тарваганы  тулам 111, бүтэн тарвага 3, тарваганы мах 8 нийт 122 ширхэг тарвагыг Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид  хүлээн авч анхан шатны бүртгэлд бүртгэн хүйсийг тодорхойлж, шинжилгээний шаардлага хангасан 36 сорьцийг шинжлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч, эсрэгбие илрээгүй.

2019 оны 09-р сарын 28,  10-р сарын 08-ны өдөр аймгийн прокурор, МХГ-ын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, БОАЯЖГ-ын мэргэжилтэн ЗӨСТ-ийн тархвар судлагч эмч нарын хяналтын дор хохирогч хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан хураагдсан тарвагыг ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд халдваргүйтгэж устгалаа.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.10.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter