ЗӨСТ
Ховд аймгийн ЗӨСТ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна
837

Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын 2020 оны 02-р сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг 2020 оны 02-р сарын 02-ны өдрийн 10:00 цагаас эхлэн албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хэв журам сахиулах албадууд, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн ангийн нийт бие бүрэлдэхүүн техник, багаж хэрэгсэлийн бэлтгэл бэлэн байдлаа шалгууллаа. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан ОБГ-ын дэд дарга хошуучаар ахлуулсан баг ЗӨСТ-ийн яаралтай дуудлагын бэлэн байдалтай танилцаж хангалттай гэж дүгнэсэн.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.02.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter