Цаг үеийн
Шинэ коронавирусийн (2019-nCoV) цаг үеийн мэдээ
1237

Одоогоор шинэ Коронавирусийн (2019-nCoV)  дэгдэлт  490 хүний аминд хүрч, дэлхийн хэмжээнд 24000 гаруй хүн халдвар авсан байна. Дэлхий дахинд 25 гаруй улс, нутаг дэвсгэрт уг халдварын тохиолдол батлагдсан.

Олон улсын эрдэмтэн, судлаачид вакцин боловсруулж, вирусийн тархалтыг зогсоохоор эрчимтэй ажиллаж байна.

Далайн тээврээр Япон руу явсан зорчигчоос шинэ коронавирусийн (2019-nCoV) шинжилгээний хариу эерэг гарч баталгаажсан тул усан онгоцонд явсан зорчигч, багийн гишүүдийн нийт 3700 орчим хүн усан онгоцондоо саатуулагдаад байна. Ёкохамагийн эрэгт ирсэн  ‘Diamond Princess’ аялалын хөлөг онгоцны зорчигч арван хүн Ухань коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон гэж Японы Эрүүл мэндийн яам мэдээлсэн. Нийт 31 хүний шинжилгээнээс 10 тохиолдол батлагдсан байна.

Зураг 1. ‘Diamond Princess’ аялалын хөлөг онгоц /Гэрэл зургийг: Kim Kyung-Hoon/

БНХАУ-ын 50 сая гаруй хүн амьдардаг Хубэй мужид 3,156 коронавирусийн нэмэлт тохиолдол бүртгэгдэж, дэгдэлтийн голомтод бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 16,678 болсон байна. Тус мужид нийт 12,627 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 771 нь хүнд байдалд байгаа гэж Эрүүл мэндийн газраас мэдээлсэн.

Зураг 2. Өвчтөн Ухань хотын Жонгнан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь /Гэрэл зургийг Xiong Qi/Xinhua /

Эх сурвалж: https://edition.cnn.com/asia/live-news/coronavirus-outbreak-02-04-20/index.html

Нийтлэгдсэн огноо: 2020.02.05

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter