Коровируст халдвар (КОВИД-19) цар тахлын үед ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын шуурхай хариу арга хэмжээний багуудын бэлэн байдлыг хангуулах, чадавхжуулах зорилгоор ЗӨСҮТ-өөс цахим сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Өмнөх сургалтуудад хамрагдаж чадаагүй эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2021 оны 01-р сарын 07-08-ны өдрүүдэд цахим сургалтыг дахин зохион байгууллаа.
Тус сургалтад Ковид-19 халдварын үед баримтлах халдвар хамгаалал, халдваргүйжүүлэлт, хувийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах дараалал, аюултай хог хаягдлын менежмент чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн нийт 50 гаруй байгууллагын 357 мэргэжилтэн хамрагдаж, Ковид-19 халдварын үед халдвараас сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, халдвартай, сэжигтэй хүнийг эрт илрүүлэх, тусгаарлах, дараагийн шатанд шилжүүлэх, өдөр тутмын цэвэрлэгээ, урьдчилан сэргийлэх, голомтын халдваргүйжүүлэлт хийх арга аргачлал, хувийн хамгаалах хэрэгсэл зөв хэрэглэх, аюултай хог хаягдлын устгал, лабораторийн шинжилгээнд сорьц авах талаар чадавхжууллаа.
Нийтлэгдсэн огноо: 2021.01.08