Онцлох
ЗӨСТ-үүдийн удирдах ажилтны “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн болж байна
1280

Зоонозын өвчин судлалын төвүүдийн удирдах ажилтны “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн болж байна. Уг зөвлөгөөнөөр 2016 оны хэрэгжүүлсэн ажил,үр дүн, 2017 онд хийх ажлынхаа талаар хэлэлцэн зөвлөлдөж байна.

Зөвлөгөөнийг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нээж, хэлэхдээ тус салбарын онцлог, Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэж буй үүргийг ЭМЯ өндөр үнэлдэг тухай хэлээд эрүүл мэндийн ажилчид байнгын эрсдэлд үйл ажиллагаагаа явуулдаг, ялангуяа зоонозын салбарынхан өндөр эрсдэлтэй орчинд ажилладагийг онцлон тэмдэглэлээ.

Иймээс ЭМЯ юуны өмнө салбарынхныхаа ажилчдын эрүүл мэндэд онцгой анхаарч тэднийг эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг хангах тал дээр онцгойлон анхаарна гэж хэллээ.Мөн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нөөцийн бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг сургах, барилгын нөхцлийг сайжруулах, автомашинаар хангах асуудлыг нэн тэргүүнд шийдэх арга хэмжээ авах болно гэлээ.

Энэ жилийн зөвлөлгөөний хувьд харьяа 15 ЗӨСТ-ийн  дарга, мэргэжитнүүдээс гадна Дорнод, Сүхбаатар, Булган, Дорноговь, Говьсүмбэр зэрэг зоонозын өвчин судлалын төвгүй  аймгуудын эрүүл мэндийн газрын халдвар судлагч эмч зэрэг 45 мэргэжилтэн оролцож байгаагаараа онцлогтой юм.

Өөр нэгэн онцлог нь энэ онд  УИХ-ын 2017 оны 01-р сарын 11-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнийг хянах сэргийлэх үндэсний хөтөлбөр”, ДЭМБ-ын Ази номхон дайлайн баруун эргийн бүсийн 2015-2020 онд хэрэгжүүлэх “Шинэ болон сэргэн тархаж буй  халдварт өвчинтэй тэмцэх” APSED III хөтөлбөр батлагдсны дараахан болж байгаагаараа онцлог зөвөлгөөн болж байна.

Иймээс тус хөтөлбөрүүдийг  Монгол орны түвшинд хэрхэн хэрэгжүүлэх, салбар дундын хамтын оролцоог хэрхэн хангаж ажиллах, иргэд, аж ахуй нэгжүүд халдварт өвчнөөс сэргийлэхэд ямар үүрэгтэй оролцох зэрэг асуудлуудыг  хэлэлцэж байна.

Төвийн зүгээс “Санхүүгийн удирдлага, шилэн дансны хэрэглээ”, “Мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалтын чиг хандлаг”, “Ёс зүй харилцаа, хандлага”, “Байгуулагын соёл, үнэт зүйлс”, “Амжилтанд хүрэхийн нууц, удирдлагын манлайлал” зэрэг сэдвээр шилдэг лекторуудыг урьж лекц уншуулах юм.

Мөн ЗӨСТ-үүдийн 2016 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр системийн аварга байгууллагаа шалгаруулан урамшуулахын зэрэгцээ тэргүүн туршлагуудыг түгээн нэвтрүүлэх зорилгоор тэргүүн туршлагын үзэсгэлэн гаргасан нь маш үр дүнтэйажил боллоо гэж оролцогчид сэтгэл өндөр байна. Зөвөлгөөн 02 сарын 17-нд үргэлжлэх болно.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter