ЗӨСТ
Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт мал амьтны галзуу өвчний голомт идэвхижиж байна
1946

2017 он гарсаар Хөвсгөл аймагт мал, амьтны 7 дуудлага бүртгэгдсэнээс 6 дуудлага буюу 85,7% нь галзуу өвчний дуудлага эзэлж байна. Үүнээс ямаа-1, үхэр-3, тугал-2, үнэг-2  галзуу өвчнөөр өвчилсөн болох нь аймгийн мал эмнэлгийн лабораториор батлагдлаа. Голомтонд байгаа 6 өрхийн 15 хүнийг үзлэгт хамруулж, 8 хүний холбогдлыг тогтоон галзуу өвчний эсрэг дархлаажуулалтанд хамруулж, 1 хүнийг ийлдэс эмчилгээнд хамруулаад байна. Мөн голомтын ойролцоох нийт 34 өрхийн 84 хүнд галзуугаас сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа явуулж, 86 ширхэг зөвлөмж тарааж, 187 үхэр, 5 адуу, 5 нохой вакцинжууллаа. Галзуу өвчнөөр өвчилсөн 8 амьтныг устгаж, голомтонд халдваргүйтгэл хийж ажиллаа.

Галзуу өвчний дуудлагын болон өвчлөлийн дийлэнх нь Галт сумын Зүрх багийн Хонхор хайлаас гэдэг газраас (4 тохиолдол) бүртгэгдээд байна. Галт сумын сумын тамгын газар, мал эмнэлэг, хүн эмнэлэг, багийн эмнэлгээс голомтонд хариу арга хэмжээ аван ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter