Монгол улсад
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УМЭҮГ-ын мэдээгээр 2016 онд 14 аймгийн 72 сум, Улаанбаатар хотын 2 дүүргийн 161 голомтонд 230 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилж, 2015 оны үзүүлэлт (443 мал, амьтан)-тэй харьцуулбал өвчилсөн мал, амьтны тоо 48.08%-иар буурсан байна. Өмнөх 5 жилийн дундаж (402)-тай харьцуулбал 1.75 дахин цөөн мал, амьтан өвчилсөн байна.
2015 онд 18 аймгийн 128 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэгт мал, амьтны өвчлөл бүртгэгдэж байсан бол өнгөрсөн 2016 онд 14 аймгийн 72 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэгт (Хүснэгт 1) өвчлөл бүртгэгдэж, өвчлөлийн тархалт ч буурсан үзүүлэлттэй байлаа.
Мал, амьтны өвчлөл бүртгэгдсэн сумууд (2016 он)
Өвчлөлийн улиралчлал өмнөх жилүүдэд 1,2-р сард аажим өсч, 3-р сард оргил үедээ хүрээд цааш аажим буудаг байсан бол 2016 оны 3 (43), 4–р (52) сард хамгийн олон мал, амьтан өвчилсөн байна.
2016 онд бүртгэгдсэн мал, амьтны өвчлөл (сараар)
2016 оны байдлаар таван хошуу мал, нохой, муур, үнэг, чоно, дорго галзуугаар өвчилсөнөөс үхэр 54,3% (125), тэмээ 6.08% (14), адуу 2.17% (5), хонь 5.65% (13), ямаа 15.21% (35), нохой 6.95% (16), чоно 2.17% (5), үнэг, дорго 6.95% (16) тус тус өвчилсөн байна.
Хүснэгт 1. Мал, амьтны өвчлөлийн байдал (2015 он ЗГХА-МЭҮГ-ын мэдээгээр)
№ | Аймгийн нэр | Сумын тоо | Голомтын тоо* | Бүгд мал амьтан |
1 | Баян-Өлгий | 2 | 6 | 11 |
2 | Говь-Алтай | 9 | 19 | 20 |
3 | Завхан | 2 | 2 | 2 |
4 | Ховд | 6 | 12 | 21 |
5 | Увс | 4 | 5 | 6 |
6 | Архангай | 9 | 20 | 21 |
7 | Баянхонгор | 3 | 3 | 5 |
8 | Булган | 8 | 18 | 27 |
9 | Өвөрхангай | 6 | 13 | 15 |
10 | Хөвсгөл | 9 | 26 | 55 |
11 | Өмнөговь | 3 | 8 | 8 |
12 | Дорнод | 1 | 1 | 1 |
13 | Сүхбаатар | 1 | 1 | 4 |
14 | Хэнтий | 9 | 22 | 27 |
15 | Улаанбаатар хот | 2 | 5 | 7 |
16 | Дүн | 74 | 161 | 230 |
*- тохиолдол бүртгэгдсэн цэгт газар