Говь-Алтай аймгийн ЗӨСТ-ийн дарга С.Батсайхан 2017 оны 03-р сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын нээлт болон эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо. Тус зөвлөгөөнд “Эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа-2016” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, сум болон өрх, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хамгаалах өмсгөлийн бэлэн байдал болон 2017 онд хамтарч ажиллах талаар саналаа солилцлоо. Тус зөвлөгөөнд нийт 57 хүн оролцлоо.
Мөн Говь-Алтайн аймгийн ОБХ, гамшгийн эрсдлийг бууруулах нь төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн ЗӨСТ, ХХАА-н газраас хамтарсан сургалт, сурталчилгаа, гамшгийн үеийн бэлэн байдлын үзлэгийг 2017 оны 03-р сарын 20-22 өдрүүдэд Бигэр, Цогт сумдад хийлээ. Тус хамтарсан сургалтын үеэр биологич О.Мөнхбат Цогт сумын ЕБС-ийн дунд, ахлах ангийн 150 сурагч, тус сумын 60 ард иргэд нийт 210 хүнд тарваган тахал болон галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа. Мөн тарваган тахал өвчний асуумж судалгаа 19, хачигт халдварын асуумж судалгаа 15, галзуу өвчний асуумж судалгааг 13 нийт 47 хүнээс авсан.
Мөн Алтай радиод “Хачигт халдвараас сэргийлье” сэдвээр зөвлөгөө өгөв.
Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Leave a comment