Өмнөговь аймгийн календарчилсан төлөвлөгөөний дагуу Ноён, Гурвантэс сумдад “Зоонозын халдвараас сэргийлэх нь сэдэвт” сургалт хийлээ. Сургалтанд Ноён сумын төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн төлөөлөл, эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчид, Гурвантэс сумын эмч, эмнэлгийн ажилчид нийт 90 хүн хамрагдлаа. Сургалтаар дараах сэдвүүдээр хичээл заасан.
Үүнд: Өмнөговь аймгийн Байгалийн голомтын тухай, Зоонозын халдварт өвчний 2016 оны төлөв байдал, Хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх нь, Ариутгал халдваргүйтгэлийн тухай, Хамгаалах өмсгөл зэрэг сэдвүүдээр сургалт хийлээ. Мөн сургалтын үеэр биед наалдаж шигдсэн хачгийг хэрхэн яаж хямсаа болон утас ашиглан салгаж авах талаар видео, шторк үзүүллээ. Сургалтанд хамрагдсан нийт хүмүүст талархал илэрхийлж амжилт хүсье.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв