ЗӨСТ
Албан байгууллагад сургалт зохион байгуулав
831

Завхан аймгийн хэмжээнд урьд жилүүдтэй харьцуулахад хачгаар дамжих халдварын сэжигтэй тохиолдлын тоо өсөхийн зэрэгцээ тарваган тахлын идэвхжлийн үе эхэлж байгаатай  холбогдуулан улиастай сумын албан байгууллагуудад сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд “Ус цаг уур орчин шинжилгээний газар”-ын 18 албан хаагч, “Алтай Улиастай эрчим хүчний систем ТӨХК”-ний 42 албан хаагч,  “Цагдаагийн ерөнхий газар”-ын 86 албан хаагчдад Завхан аймгийн ЗӨСТ-ийн нян судлагч Э.Эрдэнэтуяа, халдвар судлагч эмч Ү.Пүрэвжаргал нар “Хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх нь”, “Тарваган тахлаас  өөрсдийгөө хамгаалах” сэдвээр сургалт зохион байгуулж, сургалтанд хамрагдсан байгууллагуудын  мэдээллийн самбарт санамж, зурагт хуудсыг байрлуулав.

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн: 2017.05.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter