ЗӨСТ
Үзүүлэх сургууль зохион байгууллаа
882

Өвөрхангай аймгийн ЗӨСТ, ОБГ хамтран Сант суманд команд штабын үзүүлэх сургуулийг зохион байгуулж, боом өвчнөөр цагийн байдал өгч голомтын арга хэмжээг орон нутагт хэрхэн авах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа. Тус үзүүлэх сургуулилтын үеэр аймгийн онцгой комисс, мэргэжлийн ангийн гишүүд 77 хүнд “Өвөрхангай аймгийн зоонозын халдварт өвчний голомтын төлөв байдал” сэдвээр сургалт зохион байгуулж, ЭМС-ын 2017 оны А/160 дугаар тоот тушаалын дагуу сумын ЭМТ-ийн дуудлагын бэлэн байдлыг шалгалаа. Мөн эмч, мэргэжилтэн 20 хүнд, ЕБС-ийн 186 сурагчдад “Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх”  сургалтыг  тус тус зохион байгууллаа.

 

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter