ЗӨСТ
Хачигт халдварын тандалт шинжилгээ хийлээ
944

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хачигт халдварын тандалт шинжилгээ, хачгаар дамжих халдварт өвчний хүн амын дундах тандалт судалгааг Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумдын нутагт хийж гүйцэтгэлээ.

Тандалт судалгааны хүрээнд хүн амаас асуумж судалгаа болон шинжилгээнд хамруулах хүний цусны ийлдэс цуглуулах, малаас болон бэлчээрээс хачиг цуглуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэлээ. Мөн Баян-Овоо, Номгон, Хүрмэн сумдын малчид нийт 130 хүнд хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх яриа таниулга хийж, 500 ширхэг санамж тараасан.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter